Powered By Blogger

Tuesday, December 7, 2010

Мартагдсан блогийг сэргээх санал....

9 сарын 1. Оюутан цагийн эхлэл энэ өдөр хуучин үеийхний үргэлж ярьдаг хамгийн бат бэх нөхөрлөл болдог оюутан цагийн насан туршийн найзуудтайгаа уулзсан дурсамжтай өдөр байж билээ.
Хичээлийн эхний өдөр шинэ ангийхантайгаа уулзах гэж хүлээж суухдаа толгойд орсон мянга мянган дэмий бодлуудыг чагнан сандарч, уулзах агшинг төсөөлөн урдах зүйлдээ төвлөрч чадалгүй тэвдчин (арай хэтрүүлчих шиг боллоо) байхдаа Лхагваатайгаа таарлаа...

Утга зохиолын өнгө аястай бичье гэсэн цаг их авах шинжтэй дэгээ хэхэ. Муухан ч гэсэн хэдэн мөр холбох сонирхолтой л байлаа хэхэ.

9 сард ангиа гэсэн сэтгэл хөөрөн хөөрсөөр энэ блогийг нээж байсан удаатай. Түүнийгээ мартагнан суусаар нэг мэдэхэд 3 сар хойно хоцорсон байх юм. Ангид маань нэтэд над шиг их цагаар суудаг, блог уншиж мэддэг, унших сонирхолтой хүүхэд байгаа байх гэж бодсон боловч над шиг донтой нь байдаггүй бололтой. Саяхны нэгэн нартай өдөр юу ч бодолгүй матийн сем дээр чалчин суух зуур хэдэн нөхдүүд(hehe) намайг блог нээснийг сонссон гэдгээ мэдэгдээд ангийнхаа блогийг цааш авч явах санал тавихад баярласныг хэлэх үү. Ямар сайндаа ингээд бичээд эхэлэв дээ.

Ямар ч байсан цаасан дээр бичиггүй цасан дээр мөргүй ч гэсэн анги маань блогспот д хаягтай юм шүү. Анги маань жаахан сарнисан байгааг ажиглан ангийн даргатай ангийхныгаа нэгтгэх тал дээр чамгүй олон зүйл ярьсан боловч хамгийн эхний ТОМ боломжуудын нэг болох урлагийн үзлэгт бэлдэх (хамт байх) CHANCE аа сэтгэлийн хөөрлөөр үргээсэндээ жаахан харамсаж байгаа хэдий ч энэ блог биднийг жаахан ч гэсэн холбох ГҮҮР байгаасай гэж хүснэм.

Бас нэг юм хэлэхэд БИ та нарт бүгдэд нь БиЧИж нийтлэх эрх урилга(author) mail хаягаар чинь явуулсан байгаа. Өдий том болсон залуус Google account нээгээд invite аа хүлээж аваад юм нийтлэхээ ойлгочих байлгүй гэж бодлоо. ЗИА ТЭГЭЭД ТӨГСГӨЛД НЬ ХЭЛЭХЭД БИД БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА МЕН-1 ГЭЖ ОВОГЛОСОН НЭГ ГЭР БҮЛ, НЭГ ХАМТ ОЛОН ГЭДГЭЭ УХАМСАРЛААСАЙ ГЭЖ ХҮСЬЕ ДАА.
Цааш нь-

Saturday, October 9, 2010

za za a.d. ni ingeed neg contributor bolchloo. Yum bichlee shuu
Цааш нь-

Tuesday, September 14, 2010

First...

Ангидаа вэблогтой болчихвоо гэж... Орж гарч байгаарай
Цааш нь-